Засмал зам болон гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-17 14:44:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 64 км засмал зам болон гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэл хийж байна. 

Тус сум бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор ийнхүү ариутгалын ажлыг хийж байгаа юм. Дээрх зам талбайгаас гадна сумын хэмжээнд буй хүүхдийн нийт тоглоомын талбай, 61 орон сууцны нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж байна. Уг ажлыг Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд “Хүслэн хийморь” ХХК, Өмнөговь Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон хийж гүйцэтгэж байна.

Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд "Ариутгалын ажил хийхээс өмнө иргэд нийтийн эзэмшлийн талбай дахь хогоо цэвэрлэсэн байх шаардлагатай. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Даланзадгад сумаас гарах, орох хөдөлгөөнийг хянаж 5 пост ажиллаж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын 90 албан хаагч хөдөлгөөнд хяналт тавьж байна" гэлээ.

Холбоотой мэдээ