Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-04-19 16:15:24

ХАЙНАНЬ. /Синьхуа/. “Азийн Давос” гэгддэг Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт Өмнөд Хятадын Хайнань  мужийн Боао хотноо ням гарагт эхэллээ.


Энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх уг чуулга уулзалтыг “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Бүс ба зам” санаачилгын хүрээнд глобал удирдлага, хамтын ажиллагааны төлөө хүчээ нэгтгэе” уриан дор  зохион байгуулж байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, энэ удаагийн уулзалтад оролцогчид цар тахлын дараа олон талын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих асуудлуудад гол анхаарлаа хандуулна.


Боаогийн чуулга уулзалтад дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн 2600 гаруй төлөөлөгч оролцож, 18 улсын мэдээллийн агентлаг, 160 гаруй хэвлэл мэдээллийн том байгууллагын төлөөлөл сурвалжилж байгаа нь цар тахлаас хойших хамгийн өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээ болж байна.

Холбоотой мэдээ