Нөөцөд 5 тонн мах үлдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-18 00:15:51

Булган аймаг нөөцийн махаа худалдаанд гаргаж, аймгийн төвийн 6 багийн 7 дэлгүүрүүдээр үхрийн махыг 6000, хонины махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. 

Энэ жил ямааны мах нөөцлөөгүй. Долоо хоногт 2 удаа мал эмнэлгийн шинжлэгч эмч нөөцийн махнаас дээж авч шинжилгээнд хамруулж байгаа.

Өнөөдрийн байдлаар нөөцөд 5 тонн мах үлдээд байна. “Баян даш” ХХК сүүлийн хоёр жил дараалан нөөцийн мах бэлдэж байгаа бөгөөд энэ онд 17,5 тонн мах нөөцөлжээ. 

Аймгийн төвийн "Баясуулагч" зах дээр үхрийн мах 7500-8000, хонины мах 6500-7000 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. 

                                                                                                                                         П.Батням

 

Холбоотой мэдээ