Шинжилгээ авах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 07:39:51

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг өөрсдийн санаачилгаар засвар тохижилтын ажлуудыг хийж байгаа. Тэдний хийж байгаа дараагийн ажил бол шинжилгээний лабораторийг 3 давхарт байрладаг байсныг нэгдүгээр давхарт шилжүүлж, цагийн хуваарьт өөрчлөлт оррууллаа.

Түүнчлэн өмнө нь ариун бүсэд харьяалагддаг шинжилгээ авах хэсэгт хүмүүс гадуур хувцастай дугаарлаж зогсон шинжилгээ өгдөгийг болиулжээ. Мөн өглөө бүрийн 8 цаг 30 минутаас урт  дараалал үүсгэн 9 цаг 30 минут хүртэл зогсдог байсан бол цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 9 цагаас 10 цаг 30 минутыг хүртэл шинжилгээ авдаг болсон байна. Ийнхүү лабораторийг нэгдүгээр давхарт буулгаж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан нь иргэд, хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчтэй, ахмад настнуудад  учирдөг бэрхшээлийг багасгаж байна.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ