Ховд аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-07 10:30:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 312 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй гэж албаныхан мэдээллээ.

Ингэснээр тус аймагт тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 245 хэвээр байна.

Тусгаарлах эмнэлэгт өнөөдрийн байдлаар 32 хүн хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс нэг хүний биеийн байдал маш хүнд, хоёр хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Тус аймагт коронавирусний халдвар авсан нийт иргэдээс 213 буюу 86.9 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Одоогоор Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 428 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 147, гэрийн тусгаарлалтад 161, гэрийн ажиглалтад 2434 иргэн байна. 

Холбоотой мэдээ