Вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.2 хувь нь эхний тунг хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-27 11:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 55 457 хүн коронавирусний эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.


Ингэснээр нийт вакцинд хамрагдсан хүний тоо 1 843 635 боллоо. Энэ нь манай улсын 18-аас дээш насны 2 067 292 иргэний 89.2 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотын хувьд 944 531 иргэн вакцинд хамрагдсанаас 656 704 нь хоёрдугаар тунг тариулаад байна.

Харин хөдөө орон нутагт 899 104 хүн буюу вакцины эхний тунг хийлгэсэн бол 251 084 хүн бүрэн тунг хийлгэжээ.

Холбоотой мэдээ