Зах, худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-06-08 18:21:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургаадугаар сарын 9-нд болохтой холбогдуулан  аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар:

2021 оны зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг хориглосон ба худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түр зогсоох шийдвэр гарлаа.

Аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбогдох мэдээллээр хангаж, нийтийн хэв журмыг сахиулан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгоод байна.

Холбоотой мэдээ