Коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 423 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-12 12:28:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 82 нэмэгдэж, эмчлүүлж эдгэрсэн 51 иргэн эмнэлгээс гарчээ.

Өдөрт 82 бүртгэгдсэн тохиолдол коронавируст халдвар гарснаас хойших хамгийн өндөр тоо бөгөөд ийнхүү Баянхонгор аймагт батлагдсан тохиолдлын тоо 423 болов. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 366 иргэн байгаагаас Баянхонгор суманд 312, Богд эмнэлэгт 30, Бууцагаан 8, Эрдэнэцогт 6, Өлзийт 5, Бөмбөгөр 4, Жинст суманд нэг иргэн тус тус эмчлүүлж байна. Дээрх иргэдээс долоон иргэний биеийн байдал хүнд, 31 иргэнийх хүндэвтэр, 328 иргэний биеийн байдал хөнгөн байгаа аж. 

Холбоотой мэдээ