Улаанбурханы өвчлөл буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-06-23 17:11:39

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улаанбурхан өвчнөөр улсын хэмжээнд 154 хүн өвчилсөн нь өмнөх үзүүлэлтээс 44 хувиар буурчээ.  

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 59 хувийг 0-8 сартай, 15 хувийг 9 сараас 1 настай хүүхдийн өвчлөл эзэлж байна.

ХӨСҮТ-д өчигдөр 35 хүн хандсаны 7 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр, 3 нь хэвтэн эмчлүүлжээ. Гэрээр 9 хүнд зөвлөгөө өгч, одоо 8 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ