Иранд ерөнхийлөгчийн сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-18 10:12:08

ТЕХРАН. /IRNA/. Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар баасан гаргийн өглөөний 07:00 цагт эхэлнэ. 


Сонгуулийн хорооны мэдээлснээр, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд 59 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд 1.3 сая гаруй иргэн анх удаагаа саналаа өгнө.


Ираны 13 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр орон даяар 72 мянга гаруй санал авах байр ажиллана. Мөн Техран хотоос бусад 24 мужийн нийслэлд цахимаар санал авах ажээ. 

Холбоотой мэдээ