Ковидын эмнэлэгт эмчлүүлж байсан 77 настай иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-20 09:54:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ковидын эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн нас барлаа.   

Тухайн иргэн 77 настай бөгөөд уушгины хорт хавдартай гэсэн оношоор энэ сарын 15-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдвартай болох нь батлагдсан юм.   

Улмаар түүнийг Ковидын эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ хийж байсан ч өнгөрсөн шөнө биеийн байдал нь эрс муудаж нас барсан байна.  

Холбоотой мэдээ