Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-21 23:11:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар энэ долоо хоногийн ихэнх өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа учир үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Ус, цаг уур орчны шинжилгээний байгууллагын  мэдээллээр 6 дугаар сарын 23, 26-нд зарим газраар, 22, 24, 27-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч нөөлөг салхитай байх аж. Шөнөдөө ихэнх хугацаанд 10-15 градус, өдөртөө энэ сарын 22-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх боловч 23-25-нд дулаарч 25-30 градус дулаан байна. Мөн энэ сарын 26, 27-нд халж 29-34 градус хүртэл дулаан байх төлөв гарчээ.

Байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг аянга, нөөлөг салхи, түр зуурын усархаг борооноос үүсэх үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас анхааруулсан байна.

Холбоотой мэдээ