Их аварга Хакүхо, озэки Тэрүнофүжи нар 3 даваатай башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 3 дахь өдөр 69 дэх Их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал, Дайэйшо /М-1/-той барилдаж, түүнийг сүкүинаге мэхээр унагаж, 3 даваатай болов.
Маргааш 69 дэх Их аварга Хакүхо, Таканошо /М-2/-той учраа таарчээ. Энэ
башёд түрүүлбэл Ёкозүна цол хүртэх болзолтой Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр
Таканошо /М-2/-той учраа таарч, түүнийг кайнахинэри мэхээр давж, 3 дахь даваагаа
авлаа.
Энэ өдөр Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Сэкиваке Такаясүтэй таарч
барилдан, түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 1 унаатай байгаа бол Хошёорюү
/М-5/ С.Бямбасүрэн, Окиноүми /М-5/-д макиотоши мэхээр ойчсоноор 2 даваа, 1
унаатай башёг үргэлжлүүлж явна.
Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Оношо /М-6/-той учраа тааран барилдаж ёрикири мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай яваа бол Чиёошома/М-7/ Г.Мөнхсайхан, энэ өдөр Миёогирюү /М-7/-д ошитаоши мэхээр ойчиж нэг унаа 2 даваатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Хиденоүми /М-9/-тэй барилдаж котенаге мэхээр давснаар 3 даваатай болов.
Озэки цолтнуудаас Шодай, Эндо/М-1/-той барилдаж, түүнд хикиотоши мэхээр ойчиж 1 унаа, 2 даваатай яваа бол Такакейшо энэ өдөр Комүсүби Мейсэйтэй учраа таарсан бөгөөд гэмтлийн улмаас барилдаагүй учраас өрсөлдөгч нь 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.