Аадар борооны улмаас Мумбай хотод 30 хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
anudaritsagaan@gmail.com
2021-07-19 16:04:14

МУМБАЙ. /BBC/. Муссоны улирал эхэлсэнтэй холбогдуулан Энэтхэгийн санхүүгийн төв хот Мумбайд их хэмжээний аадар бороо орж байна.


Аадар борооноос үүдэлтэй хөрсний гулгалт, барилгын нуралт, цахилгааны гэмтэл зэргийн улмаас 30 хүн амиа алджээ. Мөн тээврийн үйлчилгээний үйл ажиллагаа саатсаны зэрэгцээ олон муж үерт автаад байна.


Цаг уурын албанаас аадар бороо дахин 24 цагийн турш орох төлөвтэй байгааг анхааруулж, улаан дохиог асаажээ.


Жил бүрийн энэ үеэр далайн эргийн хотод муссоноос үүдэлтэй бороо орох нь хэвийн үзэгдэл боловч сүүлийн жилүүдэд хур тунадасын хэмжээ нэмэгдэх болжээ. Үүнээс үүдэлтэй гамшгийн улмаас олон хүн амиа алдах, гудамж, байшин үерт автах, замын хөдөлгөөн гацах зэрэг үр дагавар нэмэгдсээр байна.

Холбоотой мэдээ