Тариалсан талбай 103.5 мянган га-гаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-07-21 15:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн байдлын тоон мэдээг өглөө. ХАА-н салбарын мэдээллээр мал аж ахуйн салбарт:

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 20.8 сая толгой буюу 70.0 хувь нь энэ оны эхний хагас жилд төллөсөн байна. Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 2.4 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (82.4 хувь) саяар нэмэгджээ. Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 1297.5 мянга, хонь 843.0 мянга, үхэр 144.8 мянга, адуу 87.1 мянган толгой, тэмээ 15.0 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 54.3 хувийг ямаа, 35.3 хувийг хонь эзэлж байна.


Газар тариалангийн салбарт: Улсын хэмжээнд 2021 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 640.4 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 422.9 мянган га-д, техникийн ургамал 97.1 мянган га-д, таримал тэжээл 89.4 мянган га-д, төмс 19.8 мянган га-д, хүнсний ногоо 9.9 мянган га-д, бусад ургамал 1.2 мянган га-д тариалсан байна.

Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 103.5 (19.3%) мянган га-гаар өсжээ. 


Холбоотой мэдээ