900 - аад иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-28 14:23:59

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа эхэлдэг. Булган аймагт өглөөний 09 цагт эхэлж оройн 17 цаг хүртэл үргэлжилнэ.

Аймгийн хэмжээнд 991 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх төлөвтэй байна. Аймгийн төвд болон сумдад одоогоор зөөврийн хайрцаг аялж байна.

Хуульд зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, мөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө гэж Булган аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.    

                                                                                                                                       П.Батням

Холбоотой мэдээ