Үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-28 14:48:23

Булган аймагт хур тунадас орсоор байна. Цаг агаарын урьдчилсан төлвөөр 7 сарын 3-ны өдрийг хүртэл бороо орно гэсэн мэдээлэл хийлээ.

Хур тунадасны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гол мөрний түвшин ОЖД - аас 15 - 18 см - ээр нэмэгджээ. Үер усны аюулаас болгоомжлохыг Булган аймгийн УЦУОШГ-аас сэрэмжлүүллээ.

Гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, үер усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, малчид бага насны хүүхдээ малын хойноос хараа хяналтгүй явуулахгүй байх, цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалж байхыг анхааруулж сэрэмжлүүллээ.

                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ