Токиод өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-07-27 18:26:16

ТОКИО. /Japan Today/. Японы нийслэл Токио хотод өнөөдөр коронавирусний халдварын 2848 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 1419-өөр нэмэгдсэн үзүүлэлт боллоо гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлэв.

Токиод өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд халдварын 2520 тохиолдол илэрснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт энэ болж байна. Тус хотод сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 1762.6 тохиолдол бүртгэгдээд байжээ.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудыг насны ангиллаар авч үзвэл, 20-40 насныхны дунд 2027 тохиолдол илэрсэн бол 372 нь 19-өөс доош насныхан байна.

Мөн Токиод коронавирусний хүнд хэлбэрээр өвчилсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо даваа гарагт дөрвөөр нэмэгдэж, 82 болсон гэж тус хотын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ. 

Холбоотой мэдээ