Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын тоо 72.7 хувиар багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр энэ оны эхний хагас жилд 330 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 408 (55.3 хувь) мянгаар багасжээ.
Дээрх хугацаанд 168.1 мянган зорчигч хилээр орсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Тодруулбал, тэдний 25 хувь нь Гашуун сухайт, 18.2 хувь нь Шивээ хүрэн, 17.9 хувь нь Замын-Yүд, 11 хувь нь Буянт-Ухаа, 3.5 хувь нь Алтанбулаг, 24.4 хувь нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр орсон
зорчигчдын 154.8 (92.1 хувь)
мянга нь Монгол Улсын, 13.3 (7.9 хувь) мянга нь гадаад улсын иргэд байв. Коронавируст халдвар гарсантай холбогдуулан манай улсын хилийн боомтуудыг 2020 оны хоёрдугаар сарын нэгнээс хааж эхэлсэн. Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын 1987
иргэн тусгай нислэгээр, 36 иргэн авто, төмөр замын боомтоор, 5 дугаар сард 2611 иргэн
тусгай нислэгээр, 30 иргэн авто, төмөр замын боомтоор, 6 дугаар сард манай улсын 3 634 иргэн тусгай нислэгээр, 248 иргэн авто болон төмөр замын боомтоор иржээ.
Байтаг, Сүмбэр, Хавирга, Даян боомтыг 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс, Арц суурь, Тэс, Ульхан, Ханх, Эрээнцав
боомтыг 3 дугаар сарын 11-нээс
хаасан бөгөөд Алтанбулаг боомтыг энэ
оны 7 дугаар сарын 31 хүртэл зорчигч, тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон
байна.
Улсын хилээр энэ оны эхний хагас жилд гадаадын 13.3 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 35.4 (72.7 хувь) мянгаар багасжээ. Тэдний 87 хувь нь 30 хүртэл хоног, 1.4 хувь нь 30-90 хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоногоор зорчсон аж. Гадаадын зорчигчдын 1.8 (13.7 хувь) мянга нь ажиллах болон байнга оршин суухаар, харин 11.4 (86.3 хувь) мянга нь аялал жуулчлалаар иржээ. Аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 32.3 (73.8 хувь) мянгаар багаслаа. Өмнөх оны мөн үеийнхээс БНХАУ-ын жуулчид 6 285 (72.4 хувь), ОХУ-ынх 16 779 (77.1 хувь), БНСУ-ынх 4 419 (91.2 хувь), АНУ-ынх 386 (44.4 хувь) хүнээр цөөрөв.
Энэ оны эхний хагас
жилд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 13 (98.1 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 255 (1.9 хувь) нь хүүхэд, 12.5 (94 хувь) мянга нь эрэгтэй, 797 (6 хувь) нь эмэгтэйчүүд байна. Улсын
хилээр орсон гадаадын зорчигчдын 57.9 хувь нь Европ, 34.1 хувь нь Зүүн Ази,
Номхон Далайн бүс нутаг, 4.3 хувь нь Америк, 3.7 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд
Ази, Африк тивээс иржээ.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 24.9 хувийг БНХАУ-ын иргэд, 38.9 хувийг ОХУ-ын, 3.8 хувийг АНУ-ын, 3.7 хувийг БНСУ-ын, 14.9 хувийг Беларус, 2.2 хувийг Казахстан улсын иргэд, 11.6 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.
Манай улсын 148.7 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ оны эхний хагас жилд гадаадад
зорчсоноос 55.5 (37.3 хувь)
мянга нь аялал жуулчлалаар
зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс
156 (73.8%) мянгаар, 93.2 (62.7 хувь)
мянга нь ажиллах, суралцах,
байнга оршин суухаар зорчсон
нь өмнөх оны мөн үеийнхээс 84
(0.1 хувь)-өөр багасжээ.
Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 142.8 (96.1 хувь) мянга нь эрэгтэй, 5.9 (3.9 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 858
(0.6хувь) нь хүүхэд байв. Тэдний 145.1 (97.5 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 527 (0.4 хувь) нь 30-90 хоног, 3.1 (2.1 хувь) мянга нь 90 ба түүнээс дээш хоногоор зорчсон аж.