Сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-29 12:22:44

Булган аймагт сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа 07 цагт эхлээд хэвийн үргэлжилж байна.

Тус аймгаас УИХ - д 3 нам 1 эвслийн 4 нэр дэвшигч, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 21 тойрог 33 мандатын төлөө 78  нэр дэвшигч өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд сонгогчдын санал тоолох 70 машиныг  68 санал авах байранд байрлуулж саналын хуудсыг уншуулах ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд сонгуулийн насны 39916 иргэн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 930 сонгогч зөөврийн хайрцгаар урьдчилан саналаа хураалгажээ. Санал авах байруудад нийт 476 төрийн албан хаагчид ажиллаж байна. Одоогоор ямарваа нэгэн санал, гомдол, зөрчилгүй хэвийн үргэлжилж байгааг Аймгийн СЕХ - ы нарийн бичгийн дарга Д.Наранбаяр мэдээллээ.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ