“КОВИД-19" халдварын 1582 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-18 11:16:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1582 тохиолдол бүртгэгдэж, 1879 иргэн эдгэрлээ.


Улаанбаатар хотод 452, хөдөө орон нутагт 1130 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-ээс дээш насны таван хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9393 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 5294 нь хөнгөн, 3055 нь хүндэвтэр, 848 хүнд, 196 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 8272 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Нийт хүн амын 62.2 хувь (2,022,529 хүн) вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 163, II тунд 633, III тунд 149 (зорилтот бүлгийн), нийт 945 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 3887 (32.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 70.941 (79.8 хувь), 16-17 насны 28.192 (83.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна.

 



Холбоотой мэдээ