"Токио-2020" паралимпын XVI наадмаас 61 улс медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдөр өглөөний 11 цаг 30 минутын байдлаар 61 улс паралимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
Энэ удаагийн паралимпын
наадмаас БНХАУ-ын баг 30 алт, 22 мөнгө, 26 хүрэл, нийтдээ 78 медальтай тэргүүлж
байна. Их Британи улсын баг 18 алт, 14 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 13 алт, 7 мөнгө, 20 хүрэл,
нийт 40 медаль, хүртэж гуравт бичигдэж байна.
Харин тэдний араас
АНУ-ын баг 12 алт, 8 мөнгө, 4 хүрэл,
нийт 24 медальтай бол Украин улсын баг 9 алт, 17 мөнгө, 9 хүрэл, нийт 35 медальтай 5 дугаар байрт
орж байна.