Сумдад "Нүүдлийн цэцэрлэг" ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-01 10:59:27

Булган аймгийн 15 сум 1 тосгонд хүүхдийн "Нүүдлийн цэцэрлэг" ажиллаж эхэллээ.

Улсаас аймгийн хэмжээнд 1400 хүүхэд харах төсөвтэй ажиллаж байгаа энэхүү цэцэрлэгүүдэд 1395 хүүхэд зуны улиралд хүмүүжихээр бүртгүүлжээ. Харин аймгийн төв буюу Булган суманд зуны цэцэрлэг ажиллаагүй.  "Нүүдлийн цэцэрлэг" 8 дугаар сарын 1-нээс эхлэн ажиллахаар болжээ. Сургуулийн өмнөх боловсролд ирэх намар 4120 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн бол өнгөрсөн онд 4167 хүүхэд эрдмийн өргөөнд алхан орсон хэмээн Булган аймгийн БСГ - ын СӨБ хариуцсан мэргэжилтэн мэдээллээ.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ