Баян-Өлгийд коронавирусний халдварын 122 тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-01 15:29:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 380 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 57 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 437 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 122 тохиолдол шинээр батлагджээ.

Үүнээс Алтай суманд 10, Алтанцөгц суманд 1, Баяннуур суманд 2, Бугат суманд 1, Булган суманд 10,       Буянт суманд 9, Дэлүүн суманд 4, Ногооннуур суманд 5,    Сагсай суманд 3, Толбо суманд 4, Цагааннуур тосгонд 1, Өлгий суманд 72 иргэнээс халдвар илэрч, тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 7275 болов.

Өнөөдрийн байдлаар 6170 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 127) эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 94, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 46, Сансар эмнэлэгт 26, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 38, гэртээ 895 иргэн эмчлүүлж байгаа.

Эмчилгээ хийлгэж байгаа 1099 иргэнээс 951 иргэний биеийн байдал хөнгөн, 130 иргэний биеийн байдал хүндэвтэр, 14 иргэний биеийн байдал хүнд, 4 иргэний биеийн байдал маш хүнд байна.

Холбоотой мэдээ