УИХ-д Сүхбаатарын 6 гишүүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-01 17:53:05

2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан 76 гишүүний дунд Сүхбаатар аймгийн гэх тодотголтой 6 гишүүн суухаар болжээ.

Тодруулбал: Сү. Батболд, Ц. Мөнх-Оргил, Б. Жавхлан, Б. Ундармаа, Ч. Улаан, Ж. Батзандан нар нь бүгд Сүхбаатар аймгийн унаган хүүхдүүд юм. Үүн дундаа Ж. Батзандан, Б. Жавхлан нар нь Баруун-Урт сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийн нэг үеийн төгсөгчид. Тэд өнөөдөр гишүүний түр үнэмлэхээ гардсан билээ.

Сүхбаатар нутгийн 6 хүү төрийн эрх байгуулах дээд байгууллагад  ард түмнийхээ итгэлийг даан сонгогдсонд нутгийн ард иргэд баяртай байгаа төдийгүй, тэдэнд улс эх орон болоод аймаг орон нутгийнхаа сайн сайхны төлөө ихийг хийж, бүтээнэ хэмээн итгэл дүүрэн байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ