Оросын тамирчид Спортын арбитрын шүүхэд давж заалдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /Xinhua/. Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /ОУХАХ/ эсрэг Оросын Олимпын хороо /ООХ/ болон тус улсын 68 тамирчид нэгдэн арбитрын шүүхэд зарга мэдүүлжээ.
ООХ мэдэгдэхдээ “Спортын арбитрын шүүх бидний гомдлыг энэ сарын 19-нд авч хэлэлцэнэ” гэв.
Сэргээш хэрэглэхийг хориглосон дүрэм журмыг зохион байгуулалтайгаар зөрчсөн гэж үзэн Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Рио-де-Жанейрогийн Олимпын наадам оролцохыг хориглосон шийдвэрийг ОУХАХ өнгөрсөн зургадугаар сарын 17-нд гаргасан билээ. Харин Москва үүнийг “шударга бус шийдвэр” гэж үзэж байгаа юм.
Г.Доржханд