Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр тохиож байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-09-22 08:00:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн намрын дунд Улаагчин тахиа сарын шинийн 17. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр.


Барилдлага: Рашаан

 

Шүтэн барилдлага: Авахуй

 

Суудал: Шороо

 

Өдрийн наран 06 цаг 39 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, буг дарах, газрын ам бооход сайн.


Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.


Балжинням, Дашнямтай өдөр. Намрын хугас дунд болох улирал /4 цаг 43 мин/-д эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ