Танзанид жижиг бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-24 10:22:02

ДОДОМА. /Xinhua/. Танзани улсын Занзибар хотын захирагч Хусейн Али Мвиньи пүрэв гаргаас жижиг бизнесийг дэмжих зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.


Хусейн Али Мвиньи жижиг бизнес эрхлэгчдийг таних тусгай үнэмлэх /ID/ олгож эхэлсэн бөгөөд тэдний бизнесийг дэмжих зорилгоор 100 тэрбум Танзани шиллинг буюу 43.2 сая орчим ам.долларын багц хөтөлбөр зарласан байна.  


“Уг тусгай үнэмлэхийг төр хувиараа жижиг бизнес эрхлэгчдийг тодорхойлох, тэдэнд холбогдох дэмжлэг үзүүлэх, зээл олгоход ашиглах болно” гэж Хусейн Али Мвиньи дурджээ.


Тэрбээр "Энэхүү хөрөнгийг сургалт, зээл, маркетингийн үйлчилгээ зэрэг тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход зарцуулах болно" хэмээн нэмж онцолсон байна.  

Холбоотой мэдээ