Монгол, Сербийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-24 16:29:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Никола Селаковичтэй Нью-Йорк хотноо уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Энэхүү уулзалт нь Монгол, Сербийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог бөгөөд уулзалтын өмнө “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газрын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурав.


Уг хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх суурь болж байгаа юм.

Холбоотой мэдээ