Улаанбаатарт бороо орно

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-09-25 08:50:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас орно.

 

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 09 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 2-7 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 16-18 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

 

2021 оны 09 дүгээр сарын 26- 30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ