Аймгийн төв номын санг С.Удвалын нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-09-29 11:04:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийн төв номын санг төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч С.Удвалын нэрэмжит болголоо. Энэ жил Дашинчилэн сумын уугуул төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа юм. Их зохиолчийн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, зохиол бүтээлүүдийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн төв номын санг түүний нэрэмжит болгон алдаршууллаа.

Тус аймагт анх 1946 онд 200-гаад номтой анхны номын санг байгуулсан түүхтэй аж. Аймгийн төв номын сан одоогоор сан хөмрөгтөө 35,7 мянга гаруй ном хэвлэлтэй, жилд дунджаар 1500 гаруй байнгын уншигч, 20-30 мянган хүнд, 30-40 мянга гаруй ном, хэвлэл олгож үйлчилдэг байна.

Холбоотой мэдээ