Усан замын тээврийг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-09-29 20:36:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэр дээр усан замын тээврийн үйл ажиллагааг түр хугацаагаар хориглоод байна. Аймгийн хэмжээнд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан осол эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нуур, гол, мөрөнд усан замын тээвэр эрхлэхийг хориглосон шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргалаа.

Орхон, Сэлэнгэ, Эг зэрэг томоохон гол мөрөн дээгүүр дулааны улиралд гатлага онгоц тавьж, хол ойрын зорчигчдод үйлчилдэг юм. 

Холбоотой мэдээ