Малчид 70,0 мянган тонн хадлан бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-04 10:13:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчид энэ намар 70,0 мянган тонн хадлан бэлтгээд байна. Тэшиг сумын малчид 15,0 мянган тонн өвс нуруулдаж авчээ. Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумынхан 7000-8500 тонн хадлан нөөцөлсөн мэдээтэй байна.

Аймгийн хэмжээгээр 724 тонн ногоон тэжээл, 1037 тонн гар тэжээл, 377 тонн давс, хужир шүү бэлтгэсэн байна. Ирэх өвөл, хаврыг өнтэй давахад нийт 111,2 мянган тонн өвс, 1685 тонн ногоон тэжээл, 9462 тонн үйлдвэрийн тэжээл, 1600 тонн гар тэжээл шаардлагатай гэсэн тооцоог аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар гаргасан байна.

Холбоотой мэдээ