“Булганчууд 2021” өдөрлөг Улаанбаатар хотод болно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-10-06 20:01:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Булганчууд 2021“ өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулна.

Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд аймгийн гадаад харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар уулзалт ярилцлага, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Манай улсад суугаа Элчин сайдын яамууд, олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохиохоос гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Булган аймгийн бизнес эрхлэгчид, төр захиргааны байгууллагынхантай "Хамтын ажиллагаатай Булганчууд" сэдэвт уулзалт хийх юм.

         Мөн Сүхбаатарын талбайд Булган нутгийн айраг, органик ногоо, нутгийн брэнд бүтээгдэхүүний "Airag day expo" худалдаа зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ