Дарханы арьс ширний цогцолборын ТЭЗҮ боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-12 13:21:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 6-9-нд Италийн ИМАГРО болон Италпрожетти компанийн урилгаар тус улсад айлчлав.


Төлөөлөгчид ажлын айлчлалынхаа хүрээнд Италийн арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн төв бүс нутаг болох Санта Крочед зочилж, ИМАГРО, Италпрожетти компанийн удирдлагатай уулзсан юм. Энэ үеэр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ИМАГРО компанийн Гүйцэтгэх захирал Массимо Полли нар Дарханы арьс ширний цогцолборын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглах талаар ярилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэв. Монгол Улсын Засгийн газраас жилдээ 10 гаруй сая арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж байгаа юм. 


Төлөөлөгчид айчлалын үеэр, тус улсын Милан хотноо ажиллаж эхэлж буй Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтэд оролцлоо.

Холбоотой мэдээ