Рашаант суманд сургуулийн дотуур байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-10-20 11:28:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд  150  хүүхдийн багтаамжтай  сургуулийн  дотуур   байр ашиглалтад  орлоо. Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Их азар” ХХК дотуур байрны барилгын ажлыг  гүйцэтгэжээ.  Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ:

- Одоогоор 175 хүүхэд дотуур байранд амьдарч байна. Сурагчдын дотуур байрны орчин үеийн шийдэлтэй, гурван давхар барилга ашиглалтад орлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зориулсан тоноглолтойгоос гадна интернэт, шатрын танхимтай юм. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ эргэж ирээд амрах тусгай өрөөтэй байгаад маш талархаж байна гэлээ.

Тус сумын сургуульд Төв, Өвархангай, Архангай зэрэг зэргэлдээ аймгаас суралцах сонирхолтой хүүхэд олон байдгаас сургуулийн дотуур байрны хэрэгцээ их байдаг аж.

Холбоотой мэдээ