Өвлийн олимпын галт бамбарыг Бээжин хотод зөөвөрлөн авчрав

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-10-20 22:53:52

Бээжин /МОНЦАМЭ/. "Бээжин 2022" өвлийн олимпын галт бамбарыг Грекээс БНХАУ-ын улсын нийслэл Бээжин хотод зөөвөрлөн авч иржээ.

    Тодруулбал, өнөөдөр буюу 20-ны өдрийн өглөө олимпын галт бамбарыг авчрах Хятадын тусгай үүргийн хөлөг онгоц Бээжин хотын "Капитал" олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Бээжин хотын олимпын цамхагт угтан авах ёслол болох үеэр өвлийн олимпыг зохион байгуулах хорооны дэд дарга Жан Жяньдун хэлэхдээ, 2022 оны 2-р сарын 2-4-ний өдрүүдэд галт бамбарын буухиаг Бээжин, Янчин, Жанчхүү зэрэг олимпын тэмцээн болох газруудад зохион байгуулна гэв.

    Галт бамбарыг дамжуулах буухианд нийт 1200 гаруй хүн оролцох юм.

    Өвлийн олимп ирэх оны 2-р сард болох ба галт бамбарыг Грекийн нийслэл Афин хотод энэ сарын 18-ны өдөр асааж ийнхүү Бээжин хотод авч ирсэн байна.   

Холбоотой мэдээ