Хятадын Хармөрөн, Хэбэй мужид коронавируст халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-04 12:40:23

Бээжин /МОНЦАМЭ/. Эх газрын Хятад улсад өчигдөр COVID-19 коронавирусний халдвар авсан 104 тохиолдол бүртгэгдсэнээс 87 нь дотоодод халдварласан тохиолдлууд байв.

    Дотоодын гаралтай халдварын тохиолдлууд нь нийтдээ арван нэгэн муж, хотуудаар халдварласан байна.

    Тодруулбал, дотоодын халдвар хамгийн их тархсан мужууд нь хойд нутгийн Хармөрөн, Хэбэй мужууд байгаа тухай тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

    Үүнээс Хармөрөн мужид 45 /үүний 44 нь Хэйхө хотод/, Хэбэй мужид 23 /Ши Жиажуан хотод 20/ халдвар гарсан байна. Түүнээс гадна Нинся хотонгийн өөртөө засах оронд 4 тохиолдол, Жянсу, Хэнань мужуудад тус бүр 3 тохиолдол, ӨМӨЗО, Сичуан, Гансу мужуудад тус бүр 2 тохиолдол, Шаньдун, Чунчин, Хөхмөрөн мужуудад тус бүр 1 тохиолдлууд гарчээ.

    Өчигдөр мөн 31 шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгдсэн ба үүний 15 нь гаднаас зөөвөрлөгдсөн, 16 нь дотоодын гаралтай байсан байна.

    Одоогоор БНХАУ-д өндөр эрсдэлтэй статустай гурван газар, дунд зэргийн эрсдэлтэй 55 газар байгаа юм.

   Хятадын нэрт академич Жун Наньшань өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Энэ удаагийн халдварын дэгдэлт нь харьцангуй өргөн хүрээг хамарч, олон мужуудаар тархаж байна. Цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Дэгдэлтийн оргил үе хүртэл тодорхой хугацааны зай байгаа ч энэ нь тийм ч удаан байхгүй болов уу. Тооцооллоор нэг сарын дотор тархалтыг үндсэндээ хяналтдаа авна” гэжээ.   

Холбоотой мэдээ