Оросын хөнгөний тамирчид Риогийн олимпод оролцох  хүсэлтээ гаргажээ 

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2016-07-10 20:35:12

“Оросын  хөнгөн атлетикийн  янз бүрийн насны нийт 135 тамирчин  2016 оны  Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд оролцохоор Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд хүсэлт гаргав хэмээн Олимпийн уртын харайлтын аварга, Орос улсын Холбооны зөвлөлийн гишүүн Татьяна Лебедева мэдэгджээ.

Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг   IAAF  "Рио-Де-Жанрейро-2016" зуны олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэгвэл удаан хугацааны турш өөрийн улс орноос алс амьдарч байсан Оросын 135 тамирчин олимпийн наадамд оролцох хүсэлтэй байгаа тухай мэдэгдлээ тус байгууллагад ирүүлээд байгааг дурдсан юм.

А.Огторгуймаа

 

Холбоотой мэдээ