“Ars Musica” фестивальд монгол язгуур урлагийг электрон хөгжимтэй хослуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-19 00:42:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы электрон хөгжмийн алдарт уран бүтээлч Алва Ното энэ сарын 27-нд Брюссель хотноо болох “Ars Musica” хөгжмийн фестивальд Монголын морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй хамтран оролцох гэж байна. 


“A Temporality” хэмээх уг тоглолтод Алва Ното Монголын язгуур урлагийн нэрт уран бүтээлч болох Н.Ашид, Д.Хадхүү, А.Ундармаа, Д.Даваасүрэн нартай хамтран Монголын язгуур урлагийг электрон дуу хөгжимтэй хослуулан өвөрмөц ертөнцөөр үзэгчдийг аялуулах аж.


Ташрамд дурдахад, “Ars Musica” нь 1989 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд жил бүр Брюссель хотод хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг орчин үеийн хөгжмийн олон улсын наадам юм. Өдгөө “Ars musica” нь орчин үеийн хөгжмийн дэлхийн хамгийн том наадам болоод байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.arsmusica.be/fr/events/a-temporality/ хуудаснаас авна уу.

Холбоотой мэдээ