Ази, Европын Бизнесийн XV чуулганаар үндсэн 4 сэдвийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 07:44:48

АСЕМ-ын салбар хуралдаан болох Ази, Европын Бизнесийн 15-р чуулга уулзалт  өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд эхэлнэ.

Ази, Европын Бизнесийн чуулга уулзалт нь хоёр тивийн бизнесийн бат бөх түншлэл, хамтын ажиллагаа, харилцаа холбоог үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэгээрээ онцлогтой юм. 

Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн болон олон улсын хувийн хэвшлийн байгууллагууд, шинжээчид, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм, болон улс төрийн төлөөллүүдийг нэгтгэхийг зорьжээ.

Ази, Европын Бизнесийн 15-р чуулга уулзалтаар төлөөлөгчид “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази–европын уялдаа холбоо, жижиг, дунд бизнес олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” гэсэн үндсэн дөрвөн сэдэвт төвлөрч ярилцана. Тус хурлаар илтгэгчид эдийн засгийн өсөлт, орлогын тэгш бус хуваарилалт, компанийн нийгмийн хариуцлага, иргэдийн оролцоо, далайд гарцгүй жижиг, болон арлын эдийн засаг дэд бүтцийн холбоо, худалдааны урамшуулал, мэдээлэл солилцох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх , тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах талаар илтгэл тавих юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ