Шинжилгээний цэг, тусгаарлалтын байрны бэлтгэл бэлэн байдалтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-04 12:41:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын Шалган нэвтрүүлэх боомтод Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од болон албаны бусад төлөөллүүд өнөөдөр ажиллаж байна.

Тус ажлын баг ӨАБНУ-д бүртгэгдсэн коронавирусний B.1.1.529 шинэ хувилбар гарсантай холбоотой хилийн нэвтрэх цэгийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарах. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын ШНБ-ын шинжилгээний цэг, тусгаарлалтын байрны бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, цаашид хэрхэн ажиллах тухай зөвлөмж мэдээллээр хангах зорилготой ажиллаж байгаа юм.

Мөн дээрх шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Алтанбулаг суманд тусгаарлан ажиглах нэг байр, мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг дэх Халдвартын тасгийг тусаарлан ажиглах байр болгон тус тус бэлтгээд байгаа. Эдгээр байруудад өвчлөл бүртгэгдсэн орноос ирж буй иргэдийг тусгаарлах аж. 

Холбоотой мэдээ