Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр таван байр урагшилжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2021-12-13 17:29:16
twitter.com/Nyamkanmk

ПАРИС. /rsf.org/. Монгол Улс энэ онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөх оноос таван байр урагшилж, 180 орноос 68-д жагссан тухай Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын тайланд дурджээ. 



2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Монголын телевизүүд тухайн оны 4 дүгээр сарын 26-нд гүтгэх гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн телевизийн хөтөлбөрөө цуцлан дэлгэцээ харлуулж байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд төр, засгаас ангид, олон нийтийн үйлчилгээний хэрэгсэл болон хувирч, улмаар тэдний үйл ажиллагаа явуулах орчин сайжирсныг тайланд тайланд онцолжээ.


Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эзэмших байдал хэт төвлөрсөн бөгөөд ихэнх нь улс төрийн намуудтай холбоотой байгаа юм. Энэ нь хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг үгүй хийж байна. Улсын болон хувийнх гэдгээс хамаарахгүй хэвлэл мэдээллийн байгууллагын аль аль нь улс төрчдийн дарамтад орж, шүүмжлэлд өртөж, Засгийн газрын хаалттай байдал болон хэвлэл мэдээллийн тухай хууль хангалтгүй байгаагаас үүдэн ажиглалт, хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй хэвээр байна хэмээн уг тайланд тэмдэглэжээ.


Мөн тайланд, Монголд бүртгэгдэж байгаа нийт гүтгэх гэмт хэргийн тавь гаруй хувьтай нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд холбогдсон хэмээжээ.

Холбоотой мэдээ