"Хүн-Аалз"-ын тухай киноны шинэ анги тахлын үеийн хамгийн их ашиг орлоготой кино болжээ

ДЭЛХИЙД | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2021-12-27 13:16:56

ЛОС-АНЖЕЛЕС. /The Hollywood Reporter/. "Хүн аалз: Харих зам үгүй (Spider-Man: No Way Home, 2021) кино тахлын үед дэлхийн кино театруудаас нэг тэрбум гаруй ам.долларын ашиг олсон анхны кино болжээ.


“The Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлснээр, уг кино 12 өдрийн дотор нэг тэрбум ам.долларын ашиг олсон байна. Энэ нь таван өдрийн дотор нэг тэрбум ам.долларын орлого олж байсан "Өшөө авагчид: "Эцсийн тулаан"  (Avengers: Endgame, 2019) болон 11 өдрийн дотор ийм хэмжээний ашиг олж чадсан "Өшөө авагчид: Цаглашгүй дайн”(Avengers: Infinity War" 2018) киноны дараа гуравт бичигдэх үзүүлэлт юм.


“Хүн-аалз”-ын тухай киноны шинэ анги АНУ-д нээлтээ хийсэн даруйдаа 260 сая ам.долларын орлого олсон байна.


Холбоотой мэдээ