Арьс нэхий боловсруулах цех байгуулан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-06 14:49:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хүрмэн суманд арьс нэхий боловсруулах цех байгуулан ажиллаж байна.
"Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, сумын ЗДТГ-ын дэмжлэгээр ийн арьс, нэхий боловсруулах цехийг байгуулжээ. Цех нь 6 дамжлага бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нэгж бүтээгдэхүүнийг боловсруулах хугацаа 7-10 хоног байдаг аж. Мөн иргэдийн хурга, ишиг, хонь, ямааны арьс нэхийг тодорхой үнэ төлбөртэйгөөр элдэж өгөх үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн үнэгүйдэж хаягдаад байгаа хонины нэхийг худалдан авч боловсруулан нэмүү өртөг шингээн зах зээлд борлуулан ажиллаж байна. Уг цехийг сумын ахмад настан С.Оюунчимэг хариуцан ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ