Мал шивээтэж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 22:07:18

Хавар ногооны гарц сайтай байсан бүс нутгуудаар хялгана шивээлж байгаа талаар малчид ярьж байна. Шивээ бусад өвсний дээр унасан тохиолдолд бэлчээр сэлгэхгүй бол мал шивээтэх аюултай байдаг ажээ.

Өмнөговь аймгийн хувьд зуншлага сайхан байгаа. Тус аймгийн нийт бэлчээрийн 85 хувь нь ногоотой, 13 хувь нь дунд зэрэг, 2 хувь нь тааруухан гарцтай байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Ноён сум, Гурвантэс сумын Баясах багийн нутгаар зуншлага тааруухан байгаа гэнэ. Ноён сумын Сайран багийн 40, Ганзагад багийн 10 гаруй малчин өрх өөрийн аймгийн бусад сумдын нутагт отор нүүдэл хийж байна. Бусад сумдын малчин өрхүүд өөрийнхөө нутагт өнтэй сайхан зуншиж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ