“Гэгээн сумади” цогцолборын сургалтын үйл ажиллагаа ирэх сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-19 16:18:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хотын хүн амын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дагуул хот болгож 2018 оноос эхлэн Шинэ суурьшлын бүсийг  байгуулан хөгжүүлж байна.

Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөний нийт талбайн хэмжээ 320 га-д 2000 гаруй өрх, 7500 орчим хүн ам суурьшихаар төлөвлөгдсөн. Үүний хүрээнд 14 ортой хүн эмнэлэг, 640 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн “Гэгээн сумади” цогцолбор, 100 айлын 2 блок орон сууцны барилга ашиглалтад ороод байна.

“Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборын хичээл сургалтын үйл ажиллагаа нь ирэх сараас эхлэх бөгөөд тус сургуулийн сурагчдад сургуулийн автобусаар хоёр ээлжээр үйлчлэхээр төлөвлөжээ.

Ташрамд дуулгахад, Тус Шинэ суурьшлын бүсийн ойролцоох хуучин хогийн цэгийг ландфилийн аргаар дарж булшлан Шинэ суурьшлын бүсээс 5 км, хотын төвийн баруун урд зүгт  9 км-ийн зайд Өлзийт сумын нутаг Майхан цахирын хөндийд  шинэ хогийн цэгийг байгуулаад байна.

Холбоотой мэдээ