АНУ-ын цэргийн нисэх онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-02 09:26:12

ЖАЛАЛАБАД. /Sputnik/. Афганистаны Жалалабад хотын ойролцоо АНУ-ын цэргийн тээврийн “С-130” нисэх онгоц осолдсоны улмаас 10 хүн амиа алдлаа гэж батлан хамгаалахын албаны хүн мэдэгдэв.

Жалалабад хотын нисэх онгоцны буудалд шөнө дунд өнгөрч байхад нисэх онгоц осолдсон гэж батлан хамгаалахын албаны хоёр хүн “NBC” агентлагт мэдээлжээ.

“С-130” нисэх онгоцонд хэчнээн хүн байсан нь тодорхойгүй байгаа боловч ослын улмаас 10 хүн амиа алджээ гэж АНУ-ын арми дараа нь мэдэгдсэн байна.

“Ослын шалтгаан, нисэх багынхны байдал болон онгоцонд байсан бусад хүмүүсийн тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Бид мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд цаг тухайд нь мэдэгдэх болно” гэж АНУ-ын армийн хурандаа Брайан Трибус мэдэгдэв.

“Fox” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, нисэх онгоц суманд оногдож осолдоогүй гэж Пентагоны албаны хүн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд