Сумын багш, эмч нарт зориулсан сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-08 17:48:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барихаар төлөвлөөд байна. Тус суманд гурван багш, нэг эмчийн таун хаус орон сууц барьснаар төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Орших хэллээ.

Энэ оны аймгийн төсөвт орон нутгийн хөгжлийн сангийн 280,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн барилга байгууламж барихаар төлөвлөөд байгаа юм.

Холбоотой мэдээ