Эрдэнэ суманд дундын хоршоо байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ “Хөдөө аж ахуй,
үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын
анхан шатны нэгж бол хоршоод юм. Иймд Төв аймгийн сумд хоршооллыг шат
дараатайгаар бий болгох, баялаг бүтээгчдийг дэмжиж, сум орон нутгийн хөгжлийг
нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Эрдэнэ суманд 7 хоршоо үйл ажиллагаа
явуулж байсан бөгөөд өнөөдөр хөдөө аж ахуйн 8 хоршоо шинээр байгуулагдсанаар
нийт 15 хоршоо бий болжээ. Ийнхүү хоршоо, компаниуд нэгдэж Дундын хоршоо
байгуулан даргаар нь Гончигсүрэнгийн Одсайханыг сонгосон байна.
Хоршоод болон дундын хоршоо хөгжсөнөөр орон нутагт үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, борлуулалтын нэгдсэн сүлжээ, санхүү, хөрөнгө оруулалтын урсгал бий болно гэж харж байгаа талаар албаныхан хэлж байгаа юм.